Ихэр тугалын баяр, бөхийн барилдаан, шилмэл бух шалгаруулах ёслол, сарлагийн уралдаан зэрэг сонирхолтой арга хэмжээ өрнөдөг сарлагийн наадам 10 дахь жилдээ Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгонд зохиогдох гэж байна. Соёлын тэргүүний ажилтан А.Одончимэгийн санаачилгаар анх 2006 онд болсон “Сарлагийн наадгай”-г энэ удаа Баянхонгор аймгийн цагдаагийн газрын мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах тасаг хамтран зохион байгуулна.
Долдугаар сарын 27-нд Хадаагийн булаг хэмээх газар болох “Сарлагийн наадгай 2015” наадмаас олсон орлогыг “Халуунболор” төвийн саажилттай хүүхдийн сувиллын барилгын санхүүжилтэд хандивлах аж.