Арван жилийн түүхтэй Сингапурын “Moo media” Франц, Герман, Итали гээд байгалийн болон түүх дурсгалын үзэсгэлэнт газруудыг зорьж, зураг авдаг бөгөөд өдгөө нэрд хүндтэй агентлагуудын тоонд багтдаг. Тус агентлагийнхан өнгөрөгч сард Монгол улсад ирж, хуримын гэрэл зураг аваад буцжээ. Энэ нь тэдний малай улсад хийж буй хоёр дахь зураг авалт юм.
Хуримын зургийг гэрлэх ёслолтой дүйцэхүйц чухал ач холбогдолтойд тооцон, дэлхийн өнцөг булан бүрт очиж зургаа авахуулдаг уламжлал хэдийнэ моод болоод буй. Өнгөрөгч сард Монголыг зорин ирж зургаа авахуулсан хос Жин Лин Ван, Жое Ви нарын амьдралын хамгийн онцгой үйл явдлыг гэрэл зурагт мөнхөлсөн "Moo media"-гийн хамт олны бүтээлүүдийг сонирхуулъя.