“Амьдралын амт”, “Танхай тээгч”, “Учрал” зэрэг киногоо үзэгчдэд толилуулаад буй “Аврора филмьс”-ийн дараагийн уран бүтээл тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна.
“Аврора филмьс”-ийн хамт олон “Хар цагаан” хэмээх богино хэмжээний кино төсөл хэрэгжүүлж эхлээд буй бөгөөд уг төслийн анхны бүтээл нь “Жинхэнэ хайр”. Удахгүй нээлтээ хийх гэж буй хар цагаан богино хэмжээний киноны голд дүрд жүжигчин О.Амгаланбаатар, ҮДБЭЧ-ын бүжигчин М.Бямбаа нар тоглож, Б.Чингүүн найруулжээ.