70 жилийн өмнө бүтээсэн “Цогт тайж” киноны хальсыг сэргээн засварлаж, БСШУЯ-нд өнөөдөр хүлээлгэн өглөө. Уг хальсыг өмнө нь 2011 онд Францын үндэсний кино сэргээн засварлах төвд засаж байсан билээ. 15 бүлэг дүрс, 15 бүлэг дууны хальс нийт 30 бүлэг хальсыг сэргээн засварлах ажил бүрэн дуусаж, Full HD, LCD зурагтаар гарахад шаардлага хангахуйц болсон байна. Энэ талаар тодруулахаар БСШУЯ-ы хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Лодойсамбуутай холбогдлоо.
-Өмнө нь Франц улсад сэргээн засварлаж байсан киног дахин засварлуулахаар илгээсэн нь ямар учиртай юм бол?
-Тухайн үед дахин сэргээн засварлах шаардлагатай гэж үзээд явуулсан.
-Хоёр дахь сэргээн засварлалт хийхээр хэзээ Франц улс руу илгээсэн бэ?
-2011 онд.
-Одоо сэргээн засварлалт бүрэн дуусаж, 35 мм-ийн хальс, дижитал хувилбарт шилжсэн гэсэн үг үү?
-Тийм ээ. Сэргээн засварласан хальсыг өнөөдөр Францын элчин сайд хүлээлгэн өглөө. Сэргээн засварласан “Цогт тайж” киног хүлээлгэн өгөх ёслолд албаны ардын жүжигчин Л.Цогзолмаа, Ринчений Барсболд нар байлцлаа.
-2011 онд сэргээн засварлаж байх үеэр кино театруудад гаргах талаар яригдаж байсан. Одоо дижитал хувилбарт шилжсэн болохоор кино театруудаар гаргах уу?
-Тэр талаарх асуудлыг одоогоор яриагүй байна.