Гэртээ бүр тэр тусмаа буйдан дээрээ тухлан суугаад эх орныхоо өнцөг булан бүрт байгаа музейн сам хөмрөг дэх түүх соёлын дурсгалт зүйлтэй танилцаж, уншигчдыг түүхийн жимээр аялуулах “Монголын музейн шилдэг үзмэрийн дээжис” хэмээх гурван боть ном хэвлэгдэн гарчээ.
“Grand Art Exclusive Gallery”-н судлаач Ш.Ган-Эрдэнийн эмхэтгэсэн уг гурван ботид Монголын 38 музейн шилдэг 100 үзмэрийг танилцуулж, бусад 4000 орчим үзмэрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл багтжээ. Боть тус бүр 28х28 см-ийн хэмжээтэй 400 хуудастай.