Мөнхөд үргэлжлэх аз жаргалыг бэлгэдсэн түмэннаст, эрдэм мэдлэг, эд хөрөнгө, аз жаргалын буян хишиг дэлгэрэхийг бэлгэдсэн өлзий хээгээр ханаа чимэх боломжийг “Содон обой” дэлгүүр олгож байна. ӨМӨЗО-ы “Голомт” үйлдвэрийн бүтээгдэхүүн болох монгол үндэсний хээтэй обойг тус дэлгүүр Үндэсний баяр наадмын дараа худалдаж эхлэх аж.
Алхан хээгээр эмжээрлэж, зарим хэсэгт өлзий хээг шигтгэсэн ханын цаас байдаг боловч эко технологи ашиглан сайжруулсан цаасаар хийсэн уг обойн үндсэн чимэглэлээр монгол үндэсний хээ угалзыг сонгосон тул анхдагч болж буй. Эко ханын цааснууд манай зах зээлд дунджаар 35 000 төгрөгийн үнэ ханштай байдаг бол “Голомт” үйлдвэрээс албан ёсны эрхтэйгээр борлуулах үндэсний хээтэй обойг "Jobi" төвд байрлах "Содон обой" дэлгүүр нэг боодлыг 25 000 төгрөгөөр худалдана гэв.