Урлагийн олимп хэмээгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас Гран при шагнал хүртсэн Г.Ариунбаатарыг 80 сая төгрөгөөр шагнах саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдрийн Засгийн Газрын хуралдаанаар оруулсныг олонхийн саналаар дэмжиж, баталлаа. Түүнчлэн Английн BBC агентлагаас зохион байгуулсан “Gardiff singer of the world” уралдаанд Данн Иохаан Сатерландын нэрэмжит буюу үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн Э.Амартүвшинг 20 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэсэн байна.
Монголын дуурийн урлагийн хөгжил, дуучдын чансааг дэлхийн сонгодог урлагийн тавцанд нэр төртэй зарласан уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналыг маргааш буюу долдугаар сарын 8-нд гаруулна.