Монголын Зоос сонирхогчдын холбоо санаачлан, Монголбанктай хамтран Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулан гаргасан мөнгөн зоосыг өчигдөр танилцууллаа. Хаадын гурван хэмжээст өнгөт хөрөгтэй гэдгээрээ анхдагч эл зоос 925 сорьцтой, 25 гр жинтэй бөгөөд 125.000 төгрөгөөр худалдаалах юм байна.
Тус банк Монголын 37 хааны хөрөгтэй цуврал зоос гаргахаар төлөвлөсний эхнийх нь энэ аж. “Хубилай хаантай зоосыг эхлээд дотооддоо борлуулна” гэж Зоос сонирхогчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайхан ярилаа. Одоогийн байдлаар 2000 гаруйг хэвлүүлжээ.