Шведийн Гетеборгийн их сургуулийн судлаачдын мэдээлснээр дэлхийн дулаарлын улмаас далай, тэнгисийн амьтан, нялцгай биетүүд хувиралд орсоор яваандаа хортой болох гэнэ. Бөмбөрцгийн хаа саагүй элбэгшиж байгаа хур бороо зарим газартаа залхаах хэмжээнд орж буйгаас далай, тэнгисийн усны дээд хэсгийн найрлага алдагдан, шүлтлэг орчин давамгаалах болсон. Энэ нь тэндхийн ургамал, амьтны идэш тэжээлийн найрлагыг өөрчилж, улмаар амьд биетүүдийн хөгжлийг хувьсалд оруулах гол шалтгаан аж. Ялангуяа нялцгай биетүүд шүлтлэг орчинд их хэмжээний хор ялгаруулдаг нь хоол хүнсэнд хэрэглэх боломжгүй болно гэж эрдэмтэд мэдээлсэн байна. Тэд Энэтхэгт үйл ажиллагаа явуулдаг далайн гаралт бүтээгдэхүүн, нялцгай биетийн үржүүлгийн аж ахуйд сүүлийн хэдэн жилийн турш судалгаа хийсний эцэст ийм дүгнэлтэд хүрсэн юм байна.