“Miss world Mongolia 2015” уралдааны эцсийн шалгаруулалт ням гаригийн орой болж үндэсний ялагч тодорлоо. Энэ жил охидыг нээлттэй шалгаруулж, зурагтын нэвтрүүлэг зохион байгуулснаараа онцлогтой байв. “Авьяас” шалгаруулалтад бүсгүйчүүд тун сонин содон үзүүлбэрээр оролцсон бөгөөд дэд мисс болсон Б.Азбилэг л гэхэд уран нугарч, өөр охид уран бичлэг бичиж, модерн бүжиг хийсэн байна.
Эх орноо төлөөлөн БНХАУ-ын Саня арал дээр “Дэлхийн мисс 2015” тэмцээнд оролцох Н.Ану 24 настай бөгөөд биеийн харьцаа нь 90х62х92, өндөр нь 178 см аж. ШУТИС төгссөн энэ бүсгүй шүлэг 2011 онд “Face of Mongolia” уралдааны шилдэг модель болсноос гадна 2013 нь “Мiss Mongolia” уралдаанд тэргүүлж байсан юм. Түүнийг “Говь”, “Дархан минж” компаний сурталчилгааны дүр төрхөөр хүмүүс илүү сайн мэддэг аж.