АНУ-ын Колорадо мужийн Денвер хотноо сурдаг эгч дүү хоёр болох Б.Дөлгөөн, Б.Барсболд нар бол ажил хийж олсон мөнгөөрөө хөгжмийн тухай ном, ноот худалдан авч Хөгжим бүжгийн коллежийн оюутан сурагчдад хандивлах болоод хоёр жилийг үдэж буй.
Тэд хөгжмийн мэргэжлээр сурдаггүй хэдий ч үе тэнгийнхэндээ тусалж, тэдэнд хэрэгтэй сургалтын материал авчрахын тулд багагүй ачаа үүрч ирдэг аж. Б.Барсболд хүү энэ жил ахлах сургуулиа төгсөж байгаа бөгөөд цаашдаа улс төр судлал, хүмүүнлэгийн чиглэлээр суралцах сонирхолтой байгаа аж.
Тэдний харамгүй бөгөөд бусдын төлөө гэсэн сэтгэлд ХБК-ийн удирдлага болон сурагчид талархаж буйгаа манай сониноор дамжуулан уламжиллаа.