НАСА дуулиантай мэдээ цацлаа гэж дэлхийн хэвлэлүүдэд мэдээлж байна. Юу гэхээр, Ангараг гариг дээр ус урсаж байгааг тус агентлагийн шинжээчид тогтоосон гэнэ. Улаан нүдэн гариг дээр ажиллаж буй “Curiosity” станцаас ирүүлсэн зургуудаас илрүүлсэн хар зурвасууд усны урсгал юм гэж мэдээлсэн байна. Мөн уулархаг бүс нутгаар үргэлжилсэн урт хар зурвасын өнгө улирлаа дагаад өөрчлөгдөж байгааг нэлээд эртнээс ажигласан гэжээ. Геофизикч Фил Кристенсен “Бид урт хар зурвасыг илрүүлэн, ажигласнаас хойш багагүй хугацаа өнгөрсөн. Урсгал ус мөн, эсэхийг тогтоохоор ажилласны дүнд Ангараг дээр гол байна гэдгийг хожуу ч гэсэн баттай мэдээлж байна” гэжээ.