Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагналын долоо дахь удаагийн шалгаруулалт гурав дахь шатны дүнгээ гаргав. Энэ удаа 38 сэтгүүлчийн 80 гаруй бүтээл ирсэн нь “Балдорж” шагналд нийтлэл, нэвтрүүлгээ сойх сэтгүүлчдийн тоо нэмэгдсэний дотор авьяаслаг залуу сэтгүүлч олон байлаа. БАЛДОРЖ шагналд нэр дэвшүүлсэн эдгээр нийтлэл, нэвтрүүлгийг нэгэн боть болгон унших аваас асар их хурдтай, эрч хүч дүүрэн эрин цаг, тухайлбал Монгол Улсын нэгэн үеийн нүүр царайг тодруулан харах үйл явдал, үнэт зүйлс, анхаарал татсан халуун сэдвээр дүүрэн нийгмийн амьдралын нэвтэрхий толь гэлтэй. Комиссын есөн шүүгч сэтгүүлчдийн эдгээр бүтээлийг нэг бүрчлэн уншиж, үзэж, нягтлан хэлэлцээд дараах байдлаардүгнэв. Эхний шилдэг арав болон удаах арван бүтээлийг сэтгүүлчийн нэрийн үсгийн дарааллаар танилцуулж байна.
А.Шилдэг аравт:
-О.Бат-Ундрах., “Улаан тарианы үе эргэн ирлээ” цуврал нийтлэл., “Өнөөдөр” сонин.
-Х.Болормаа., “Бодь мөрийн зэрэг” үнэгүйдэж “Библи” үнэд орох цагаар”.,“Өнөөдөр” сонин.
-С.Гандөл., “Олгойдох тосноосоо дуслыг ч хүртээгүй атлаа 20 жил орилжээ бид”., “Үндэсний шуудан” сонин.
-Н.Гантулга., “Чөлөөт хэвлэлийг туших чөдрийн тоо нэмэгдсээр байна” цуврал нийтлэл., “Өдрийн сонин”.
-Д.Мөнхчимэг., “Эдийн засгийн салхи баруунаас зүүн тийш эргэв” цуврал нийтлэл., “Үндэсний шуудан” сонин.
-Г.Отгонбаяр., “Кремлийн суудлын хуваарилалт ба Монголд өгсөн Москвагийн мессеж”., “iToim” analysis, PR agency.
-Н.Пүрэв. “Дөрвөн зүг найман зовхист” радиогийн цуврал нэвтрүүлэг., МҮОНРийн Өвөрхангай аймаг дахь сурвалжлагч.
-Ц.Цэвээнхэрлэн., “Төрийн төрүүлсэн “хүүхд үүдийг” адлахын учир” цуврал нийтлэл.,” Засгийн газрын мэдээ” сонин.
-Г.Цолмон., “Хаан хор хүнцлээр” Дорнодын хөрс бохирдсон түүх” цуврал нийтлэл., “Өнөөд өр сонин”.
-Б.Энхмарт., “Би Болор биш Монгол Улс”., “Үндэсний шуудан”
Б.Удаах аравт:
-Б.Амармэнд., “Ёс заншлыг бүтээхүй”., “Засгийн газрын мэдээ” сонин.
-Ч.Болортуяа., “Эргэж ирээд аваад явна гэдэг тэр хүмүүсийн хувьд домог биш, үлгэр биш, зарлиг” ТАСАМ Санчирын ярилцлага., iKon.mn сайт.
-Х.Бүрэнтогтох., “Нэг долгион дээр сэтгэхүй”., “Үнэн” сонин.
-У.Бямбаням. “Хэрхэн аз жаргалтай урт наслах вэ?”., “Гэрэг” сэтгүүл.
-Д.Бямбацэцэг. “Төмөр замын луйвар” телевизийн цуврал нэвтрүүлэг., МҮОНТ-ийн сэтгүүлч.
-Б.Ганчимэг. “Гүүгээ”., ”Open door”сонин.
-Х.Мөнхжаргал. “Аав аа битгий намайг зодооч” цуврал нийтлэл., “Өөр мэдээ” сонин.
-Б.Солонго., “Цоожтой хүүхдүүд” цуврал нийтлэл., “Зууны мэдээ” сонин.
-Э.Хүрэлбаатар. “Хил зөрчсөн зэвсэгт хүчний 18 албан хаагчийг ОХУ-ын хилчид буудчих шахжээ”., “Өдрийн сонин”.
-Б.Цэдэвсүрэн., “Б.Хаш-Эрдэнэ: Биднийг “День победа”-г дуулахад оросуудын сэтгэл хөөрч байсан”., “Ардчилал” сонин.
Бичих сэдвийн хүрээ тэлж, дэвшүүлж буй асуудалдаа гарц эрэлхийлэх хандлага улам бүр нэмэгдэхийн хэрээр сэтгүүлчид улс төр, улстөрчдийг гэхээсээ эгэл жирийн хүм үүсийн амьдралын төлөөх тэмцэл, баяр гунигийг чухалчлах болсон нь олзуурхмаар. Ийнх үү улс орны хөгжил, нийгэм, эдийн засаг, соёл, экологийн чухал сэдэв давамгайж, олны сэтгэлд хүрсэн асуудал голлон буйг орчин үеийн сэтг үүл зүйн хөгжлийг тодорхойлох дэвшилтэд хандлага хэмээн шүүгчид үнэлж байна. Нэг сэдвийг тал талаас янз бүрийн эх сурвалжаар баяжуулан боловсруулсан, сэтгүүлчийн хөдөлм өр шингэсэн, эрэн сурвалжилсан цуврал бүтээл олон орсноороо энэ удаагийн шалгаруулалт онцлог байв. Хэвлэл мэдээлэл, нийгэм соёлын зүтгэлтэн, эрдэмтэн судлаач, мэргэжлийн сэтгүүлчдээс бүрдсэн шүүгчдийн баг ийнхүү олзуурхан нааштай үнэлэхийн зэрэгцээ хаа нэгтэй харсан, уншсанаа бясалган сууж бичсэн, “Сэтгүүлчийг хөл нь тэжээдэг” гэх сайн туурвил төрөхүйн үндсэн зарчим илтэд үгүйлэгдсэн нийтлэл цөөнгүй байгаад шүүмжлэлтэй хандав. БАЛДОРЖ шагналд сэтгүүл зүйн гэрэл зургийн төрлийг оруулах хүсэлт гаргаж сэтг үүлч Б.Ганбаярын бүтээлийг ирүүлсэн “Засгийн газрын мэдээ” сонины саналыг Балдорж сангийн гишүүд хэлэлцээд энэ асуудлыг ирэх оноос шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Уралдааны дараагийн шат, долоо дахь удаагийн нэгдсэн шалгаруулалт есдүгээр сард болно. 2015 оны “Балдорж” шагналтан буюу шилдгийн шилдгийг тодруулах хүртэл ганц даваа үлдлээ. Манай уралдаанд идэвхтэй оролцож тухай бүр бүтээлээ ирүүлж, чансаагаа сорьж буй төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагч Та бүхэндээ уран бүтээлийн амжилт хүсэхийн хамт, Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлж аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сэтгүүлчид Та бүхний бүтээлийг baldorj. san@gmail.comхаягаар хүлээн авсаар байна. Лавлах утас: 99059710
Шүүгчийн ажлын албаны ажилтан Я. Сумъяа