Өнгөрсөн долоо хоногийн турш Монголын ард түмний баяр бахдалыг төр үүлсэн авьяаслаг дуучин, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар өчигд өр эх орондоо ирлээ. Суут хөгжмийн зохиолчийн мэндэлсний 175 жилийн ойтой давхцан цар хүрээгээ өргөжүүлж, дэлхий нийтийн анхаарлыг татсан П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны нэгдүгээр байрын шагнал, алтан медалийг хүртсэн манай дуучин нэгдсэн тоглолтын сүүлийн өдөр мөн уралдааны гран при шагналыг атгаж үзэгчдээ дахин уухайлуулав. Арга ч үгүй биз, энэ уралдаанд өнд өр ач холбогдол өгч зохион байгуулсан ОХУ-ын төрийн тэргүүн нь хүртэл Г.Ариунбаатарын дуулахыг сонсоод “Браво” гэж “хашгирсан” шүү дээ. Алдартай дуучид, сонгодог урлагийн фэн үүд цугласан танхимд чимээ гарахг үйн зэрэгцээ үзэгчдийн харц түүнээс салахгүй, алмайрсан янзтай суугааг ч бид бичлэгээс хэдэнтээ үзсэн. Тэгвэл Санкт-Петербургт болсон сүүлчийн тоглолтын дараа алдарт маэстро В.Гергиев “Ариунбаатар бол энэ уралдааны турш бүх талаараа өв тэгш байж, маш сайн оролцсон уран бүтээлч юм” хэмээн онцлоод түүнд гран при шагнал гардуулах болсноо зарласан юм.
27 НАСТАЙ “ОЛИМП”-ИЙН АВАРГА
Г.Ариунбаатартай нэг дээвэр дор ажилладаг буюу Улаан-Үдийн театрыг төлөөлөн эл уралдаанд оролцож төгөлдөр хуурчдаа тэргүүлэн алтан медаль хүртсэн Дмитрий Маслеев анхаарал татсан уран бүтэлч байсан учраас онцгой шагналыг түүнд л өгөх болов уу хэмээн олон нийт таамаглаж байлаа. Харин монголчуудын хувьд авьяаслаг хүүгийнхээ захыг мушгин горьдлого тээж байсан. Хүсэл ч талаар болсонгүй.
Хамгийн өндөр шагналын сантай XV дахь уралдааны дээд шагналыг 100 мянган ам.долларын хамт Монгол дуучин хүлээн авсан юм. Түүнчлэн алтан медалийг 30 мянган ам.долларын шагнал дагалдсан. Түүний амжилтад зөвхөн монголчууд талархаагүй. Дэлхий нийт Монголын сонгодог урлагийн чанар чансааг үүгээр хэмжиж, театртаа урьж ажиллуулсан ОХУ-ын Буриадын төрийн түшээд түүнд гавьяат жүжигчин цол өгөх болсноо өнгөрсөн баасан гаригт зарласан юм. Шагнал гардсаныхаа дараа Г.Ариунбаатар олон нийтийн сүлжээгээр дамжуулан “Аав, ээж, багш нартаа баярлалаа. Хүү нь П.И.Чайковскийн уралдаанаас гран при авлаа. Юу ч мэдээгүй байж байгаад алдарт маэстро В.Гергиевийг зарлахад нь маш их баярлаж хүлээн авлаа. Намайг дэмждэг хүмүүст баярлалаа. Хүү нь их хичээсэн. Дэлхийн тайз хүүг нь дуудаж байна. Олон урилга ирж, гэрээ хийгдэх нь. "Маш их баярлалаа” хэмээн дүрс бичлэгээр сэтгэгдлээ хуваалцсан юм. Харин өчигдөр өглөө түүнийг урлагийн алдартнууд болон БСШУЯ, СУИС, ЦДБЭЧ, “Сүлд” чуулгын төлөөлөл “Чингис хаан” олон улсын нисэх буудалд угтан авч, хүндэтгэлийн марш эгшиглүүллээ. Олимпийн энтэй уралдааны хамгийн дээд шагналыг хүртсэн түүнд зориулах талархлыг үг, сэтгэл хөдлөлийн илэрхийлэл дээд цэгтээ хүрсэн гэж хэлж болно. Цугласан олон уухай хашгирч, түүнд алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү, цэцгийн баглаа барьсан бол байгаль дэлхий ч өнгө засаж, хураа илгээн, солонго татуулсан нь соньхон байв. Жилийн турш бэлдсэн уралдаандаа санаснаасаа илүү амжилт гаргаж чадсан түүний хувьд ч гэсэн хэлэх үг нь эвлэхгүй байлаа. Цээж дүүрэн амьсгалж, нүдээ анин зогсоо нь л энэ том давааны ард гарсны дараах амгалан байсан болов уу.
ДАРИМА ЛИНХОВОЙН БАГШИЙН ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ИХ БИЙ
“Энэ бүх амжилт ганцхан минийх биш юм шүү. Гэр бүл, аав, ээж, хүндэт багш нар, ялангуяа концертмейстр багш Дарима Линховойнд маш их баярлалаа” гэдэг үгийг тэр хэдэнтээ давтан хэлж байсан юм. Түүнээс хэдхэн асуултад хариулт авснаа дор сийрүүллээ.
-Энэ уралдааны хамгийн хүчтэй өрсөлдөгч таны хувьд хэн байв?
-Пласидо Домингогийн уралдааны тэргүүн байрт шалгарч байсан БНХАУ-ын дуучин Лиао болон энэ уралдааны хоёрдугаар байрын шагнал хүртсэн Ван Чуньвэ мундаг байсан. Барууны уралдаанууд болон Сөүлийн наадамд тэргүүлсэн шилдэг дуучидтай өрсөлдөхийн тулд олон шөнийг нойргүй өнгөрүүлж, төлөвлөгөө боловсруулж байлаа.
-Марийнский театраас ажлын урилга хүлээн авсан гэж дуулсан. Үнэн үү?
-Урилга хүлээн авсан байгаа. Одоо бодож байгаа зүйл олон байна аа. Мөн дэлхийд алдартай маэстро Валерий Гергиевтэй ажлын санал солилцож, эхнээсээ шийдэгдээд байна. Есдүгээр сараас ажил ундарна даа. Тэр болтол эх орондоо сайхан амарна. Өнгөрсөн нэг жилийн турш үнэхээр завгүй байлаа.
-Маш хүнд давааны ард гарлаа гэж байсан. Хамгийн хэцүү санагдсан нь юу байсан бэ?
-Нэгдүгээр шат хэцүү байлаа. Зөвхөн дуугаараа биш сэтгэлзүйгээрээ байлддаг болохоор тэр. Дуулахын зэрэгцээ тайзан дээр хэрхэн гарах, яаж бодлоо төвлөрүүлэх зэргээр тооцоолох зүйл олон байдаг болохоор ядардаг. Монгол хүн хүн болохоор ард нь гарлаа.
-Удахгүй Үндэсний их баяр наадам болох нь. Дэлхийг шуугиулсан дуучнаа сонсохыг хүссэн хүн олон байгаа. Наадмаар дуулах уу?
-Баярлалаа. Надад санал тавибал би талархан хүлээн авах болно. Дуулмаар байна.
Э.АМАРТҮВШИН, Г.АРИУНБААТАР НАРЫГ ХӨДӨЛМӨРИЙН БААТАРТ ТОДОРХОЙЛЖЭЭ
Түүний анхны багш нь гавьяат жүжигчин Д.Банди агсан. Багш нь энэ хорвоод үгүй ч Г.Ариунбаатар өчигдөр СУИС-д зочилж, анги танхимдаа орж, багшийнхаа дурсгалын самбарын өмнө зогсож, хүндэтгэл үзүүлсэн. Харин түүнийг сургууль төгсгөсөн багш гавьяат жүжигчин О.Ичинхорлоо “Энэ бол миний шавийн болон Монголын залуу дуучдын уран бүтээлийн амжилт юм. Дэлхийн соёлт түмнийг нэгтгэх уралдаан зохион байгуулна хэмээн В.Путин хэлж байсан нь биеллээ оллоо. Бахархаж байна. Өндөр ур чадвартай дуучидтай өрсөлдөж, тэднийг манлайлсан болохоор би шавиа маш их азтай, хувь тохиолоор илүү том шалгуур давж өөрийгөө таниуллаа гэж бодож байна. Энэ уралдааны түүхэнд гоцлол дуучин алтан медаль, гран при шагналыг хамтад нь хүртэж байсан тохиолдлыг би л лав мэдэхгүй юм. Үнэхээр ховор тохиол шүү” хэмээн ярьсан бол Ариунбаатарын аав Ганбаатар гуай “Хүүгээрээ бахархаад хэлэх ч үг олдохгүй юм. Манай сум баян бараат аялгуутай, дуу хуурын өлгий нутаг. Хүү минь маш их хөдөлмөрлөлөө. Өчигдөр нүүдэл хийчихээд, шөнөдөө хот руу гарч ирээд одоо хүүгээ угтаад зогсож байна. Сайхан байна аа” хэмээн ярьж байв. Г.Ариунбаатарыг төрийн ямар шагнал хүртэх бол хэмээн таамаг дэвшүүлж байгаа хүн олон бий байх. Тэгвэл БСШУЯ-ны Соёл урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөрийн хэлснээр “Cardiff of singer” уралдаанд амжилт гаргасан гавьяат жүжигчин Э.Амартүвшин болон П.И.Чайковскийн уралдааны гран при шагналт Г.Ариунбаатар нар бусад уран бүтээлчийн хамт Засгийн газрын мөнгөн шагнал гардах бөгөөд тэд хамгийн дээд шагналын болзлыг хангаад байгаа аж. Энэ нь 80 сая төгрөг байдаг. Түүнчлэн дэлхийд Монголын сонгодог урлагийг дархалж, алдаршуулсан хоёр дуучиндаа Хөдөлмөрийн баатар цол олгохоор харьяа яамнаас нь тодорхойлоод байгаа аж.
Ж.Солонго