Олон улсын сансрын станцад өдгөө үүрэг гүйцэтгэж буй багийнхан өнгөрсөн долоо хоногт нэгэн судалгааны үеэрээ дэлхийн хамгийн үзэсгэлэнт газрын зургийг авах давхар даалгавартай байжээ. Тус багийн ахлагч Г.Падалкагийн мэдээлснээр ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын нутаг болон Камчатк, Байгал нуурын орчим сансраас гайхалтай, үлгэрийн мэт харагддаг учраас дэлхийн хамгийн үзэсгэлэнт газраар нэрлэжээ. Тэрбээр “Багийн гишүүн бүр өөрийн саналыг дэвшүүлж, судалгааныхаа явцад үзэсгэлэнт газруудын зургийг буулгасан. Тэгэхээр дэлхийн тэр хэсэг хамгийн үзэсгэлэнтэй нь гэж хэлэх аргагүй. Сансраас зураг авахад бүгд л гайхалтай байдаг. Бөмбөрцгийн өнцөг булан бүрт жилийн дөрвөн улирал ээлжилж байгаа. Тэрнээс хамаарч зурагт янз бүрээр буудаг. Миний хувьд эх орон минь илүү сайхан харагддаг” хэмээжээ.