Монгол түмний баяр бахдалын манлай болоод буй гавьяат жүжигчин, М.Глинкийн нэрэмжит уралдааны тэргүүн шагналт, П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны Гран при шагналт Г.Ариунбаатар өнөө өглөө 07:00 цагт эх орондоо ирлээ. Тэнгэр нь хураа хайрлаж, ард түмэн нь уухай хадааж хүүгээ угтан авлаа. БСШУЯ, СУИС, ЦДБЭЧ, "Сүлд" чуулгынхан болон аав, ээж, эмээ, эхнэр, хүү нь, мэргэжил нэгтнүүд нь түүнийг угтан авч талархлын мэндчилгээ дэвшүүлсэн. Баярын нулимсаа барьж дийлэхгүй, бахдалын үгээ хорьж дийлэхгүй хүмүүс л Г.Ариунбаатрыгаа угтан авлаа. Дэлхийн энтэй дуучинд маань Марийнский болон бусад алдартай театраас ажлын санал ирүүлснээс гадна алдарт маэстро В.Гергиевтэй хамтын ажлаа эхлүүлэхээр болжээ.