Дэлхийн хэмжээнд нэг жилд 184 мянга гаруй хүн чихэрлэг ундаанаас шалтгаалж нас бардаг болохыг Америкийн зүрх судалгааны нийгэмлэгийн “Circulation” сэтгүүлдээ онцолжээ.
Чихэрлэг ундаа хэрэглэснээс үүдэлтэй зүрх, судасны өвчнөөр гэхэд л дэлхийн хэмжээнд жилд 45 мянган хүн нас бардаг бол, энэ төрлийн бүтээгдэхүүн хэрэглэснээс үүдсэн хорт хавдраар жилд 6450 хүн нас бардаг хэмээн судалгааны дүн гарсан байна. Тиймээс чихэрлэг зүйлсийг хэрэглээнээсээ бүр мөсөн хасахыг зөвлөж байгаа аж.