Анхдугаар богд Занабазар 1686 онд соёмбо үсгийг зохиосон байдаг. Энэ жил Өндөр гэгээний мэндэлсний 380 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Өвөрхангай аймгийнхан хамгийн том соёмбыг бүтээжээ. 99 метр өндөр, 56 метр өргөн соёмбыг Тарагт сумын Голын овоо хэмээх уулнаа чулуугаар өрж сийлсэн аж. Уг ажлыг хийхэд нийт 7.2 сая төгрөг зарцуулжээ. Дашрамд дурдахад соёмбо үсгийг монгол, санскрид, төвд үг бичихэд зориулан энэтхэг, ланз, нагар үсгээс санаа авч зохиосон бөгөөд анхдугаар богд өөрийн зохиосон үсэгтээ “сваямбху” буюу соёмбо хэмээх нэр хайрласан нь “өөрөө буй болсон гэгээн үсэг” гэсэн утгатай.