Бэлгийн замын халдварт өвчин ахуйгаар дамждаг гэдэгт итгэдэггүй хүн байдаг. Тэгвэл ийм явдал болжээ. Хятадын Жэзян мужийн Вэньжоу хотын нэгэн банкинд ажилладаг хоёр эмэгтэйд мөнгөөр дамжин бэлгийн замын халдварт өвчин туссаныг эмч, мэргэжилтнүүд тогтоожээ. Тэд мөнгөтэй байнга харьцаг хэрнээ бие засахдаа гараа угаадаггүй байсан гэнэ. Эмч нарын мэдээлснээр мөнгөн дэвсгэрт бол гэдэсний савханцар, цагаан хорхой, стафилококк, гонококк, гепатитын гээд элдэв халдварт өвчны нян, вирус тээгч юм. Мөнгөтэй байнга харьцдаг хүмүүсийг бусадтай харьцуулахад шарлах нь зургаа дахин их байдаг гэнэ.