Роботуудын хуримыг албан ёсоор улсад бүртгэлжүүлсэн онцгой сонин үйл явдал Японд болжээ. Токио хотын иргэний бүртгэлийн газарт хүн төрхтэй Юкирин нэртэй төмөр бүсгүй, Фройс хэмээх роботын гэрлэлтийг бүртгүүлсэн нь дэлхийн хэмжээнд анхдагч болжээ. “Бүсгүйн” хуримын гэрчээр оролцсон Маява Денки гэр бүл болсон хоёрын “аав” нь юм байна. Робот зохион бүтээгч тэрбээр хоёр “хүүхдийнхээ” хуриманд олон зочин, төмөр хүнийг урьж, элбэг дэлбэг ёслол үйлдсэн гэнэ. Хүмүүс гэрлэхдээ бөгж солилцож, үнсэлцдэг шиг Юкирин, Фройс хоёр ч ялгаагүй бүх ёсыг гүйцээжээ.