Дэлхийн баячуудын 34 дүгээрт жагсдаг Саудын Арабын хунтайж, Аль-Валид Бин Талал өөрийн 32 тэрбум ам.долларын үнэ бүхий өөрийн бүх хөрөнгийг сайн дурын үйл ажиллагаанд зориулахаар болсноо мэдэгджээ.
Тэрбээр, “1997 онд дэлхийн хамгийн баян хүн Билл Гейтс эхнэр Мелинда Гейтстэйгээ байгуулсан “Гейтсийн сан” надад хөрөнгөө буяны үйлст зарцуулах сэдлийг өгсөн гэж хунтайж ярьжээ.
Харин Билл Гейтс түүний шийдвэрийг сайшаагаад, “Дэлхий даяар буяны ажлаа улам эрчимжүүлэх урам зоригийг бидэнд өглөө” гэжээ.
Өдгөө 60 настай хунтайж Аль-Валид Бин хандивын хөрөнгийг эрх нь зөрчигдөж буй эмэгтэйчүүд, байгалийн гамшигт өртөгсөд, улс орны соёлын харилцааг сайжруулах болон бусад сайн дурын үйл ажиллагаанд зориулах аж.
Аль-Валид хөрөнгө оруулалтын Киндом Холдинг компанийн захирал төдийгүй томоохон буудал, мэдээллийн корпораци, Твиттер болон Apple зэрэг компанид хувьцаа эзэмшидэг юм байна.