Шагнал авсныхаа дараа “Би маш их баяртай байна. Та нартаа баярлалаа. Энэ уралдаан намайг хамгийн их сорилоо. Vнэхээр хvнд байлаа. Гэхдээ би ард нь гарсаан. Тиймээ би урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн уралдаанаас анх удаагаа эх орондоо Тэргvvн байр, Алтан медалтай очих нь ээ. Аав ээж, элгэн садан, эрдэмтэн багш найз нехед Amaraa Aagii Aagii анддаа болон бvгдэд нь баярлалаа. Аливаа тэмцээн уралдаанд оролцход нэн чухал асуудал бол менге санхvv. Намайг чинь сэтгэлээсээ ойлгож байнга туслаж дэмждэг дархан аварга А.Сvхбат ахдаа, "Эх нутгийн иргэн" ТББ тэргvvн УИХ-ын дэд дарга , М.Энхболд ахдаа мен CMS group-ийн хамт олондоо, Монголын Цагдаагийн нийт бие бvрэлдэхvvндээ, Улан-Үдийн театрынхандаа дахин дахин талархаж байна” хэмээн бичсэн байлаа.
Түүнд талархсан алга ташилтаа улам чангаруулсаар, хорвоогийн нэгэн өдрийг баярын уухайтай өндөрлүүлье. Бүгдийг баярлуулах, бас сэтгэлийг нь хөдөлгөх гайхам авьяас, чадвар, хичээл зүтгэл түүнд заяасанд талархъя.
Энэ уралдаанд 39 орны 500 орчим уран бүтээлч видеогоо илгээснээс 40 дуучин тэнцэж, тэр дунд нь Монголын таван дуучин багтсаныг уншигчид санаж буй биз ээ. Дөрвөн үе шаттай болсон уралдааны шилдэг 20-д ч манай залуусын хоёр нь байлаа. 20-оос арав, арваас дөрөв тунаж өнгөрсөн шөнө 01.00 цагт шагналтнууд тодорсон билээ.
Г.Ариунбаатарын хэрхэн дуулсныг эндээс сонсоно уу.
http://tch15.medici.tv/ru/performance/round-round-3-voice-2015-06-30-2125000300-mariinsk