“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хоёр дахь жилдээ Чингисийн талбайд сонгодог урлагийн үдэш буюу “Best of Classics- Open air” тоглолтийг долоодугаар сарын 4-ний 21.00 цагаас зохион байгуулах гэж байна.
Өнгөрсөн жилийн долоодугаар сарын 6-нд Чингис хааны нэрэмжит талбайд Сонгодог урлагийн тоглолт болж УДБЭТ-ын хамт олон 3000 орчим үзэгчдэд өөрсдийн тоглолтоо толилуулж байсан.
Улсын их баяр наадамд зориулан өвөрмөц тайз, онцгой хөтөлбөр бүхий дэлхийн сонгодог болон үндэсний бүтээлийн дээжсээс сонгон бэлтгэсэн бүрэн хэмжээний тоглолт болно. “Энэ үдэш Чингисийн талбайд 2000-3000 суудал засахаар төлөвлөөд байна” хэмээн зохион байгуулагчид ярилаа.