Энэтхэгийн Ерөнхий сайд Наренди Моди “Охидтойгоо селфидэцгээе” аян өрнүүлэн “селфиний хаан” гэдгээ дахин харууллаа.
Охидтойгоо зургаа авахуулахыг Ерөнхий сайд радиогийн шоунд орох үеэрээ уриалсан аж.
Кампанит ажлын эхний өдөр 59 мянга гаруй хүн охидтойгоо авахуулсан зургаа “Твиттер”-т тавьсан бол одоогоор нэгдэгсдийн тоо хэдэн зуун мянга гаржээ. Мөн олон алдартан, алдартай тамирчид, улс төрчид, улс төрийн намын удирдагчид кампанит ажлыг дэмжжээ.
“Охидтойгоо селфидэцгээе!” кампанит ажил нь Н.Модигийн энэ оны эхээр өрнүүлсэн “Охиддоо боловсрол эзэмшүүлэн тусалцгаая!” томоохон кампанит ажлын нэг хэсэг болсон байна.
Түүний энэ кампанит ажлын гол зорилго нь хүйсээр ялгаварлан гадуурхахтай тэмцэх аж.