Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний соёл урлагаа сурталчлахаар “Женко тур бюро”, “Торго” салон хамтран өнгөрсөн оны долдугаар сарын 8-нд Чингис хааны хөшөөт цогцолборт “Нүүдэлчин” загварын шоу зохион байгуулсан. Эл арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион явуулахаар болжээ.
Ирэх сарын 15-нд болох шоунд 50 гаруй загвар зохион бүтээгчийн энэ жил урласан 70 гаруй загварыг толилуулах аж. Мөн “Хөсөгтөн” хамтлаг, Морин хуурын чуулга, дуучин С.Наран нар оролцох юм байна.