Туркийн Коняа мужийн Карапинар хотод гурван сарын дотор есөн том нүх үүсчээ. Тэдгээр нь газар тариалангийн бүс нутагт бий болсон бөгөөд ирээдүйд улам олширч тариаланчдын гэрийг ч залгиж магадгүйд хүрээд байгаа гэнэ. Нутгийн оршин суугч Дирикан “1997 оноос жижиг нүхнүүд үүсэж эхэлсэн ч, сүүлийн хоёр жилийн дотор улам нэмэгдсээр байна.
Эрх мэдэлтнүүдэд энэ тухай мэдэгддэг ч судлаачид ирж газар өрөмдөхөөс хэтэрдэггүй” хэмээжээ. “Газар доорх шохойн чулуу нь хөрсийг уусгаж байгаатай холбоотой” хэмээн геологичид тайлбарлаж байна. Орон нутгийн геологич Фетулла Арик “Хэзээ, хаана нүх үүсэхийг урьдчилан тооцоолох боломжгүй.
Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт 20 метр өргөн, зургаан метр гүн нүх үүслээ. Нүхний гүн дунджаар 70 метр. Одоогоор 200 гаруй нүх үүсээд байна” гэжээ.
Б.ТАЙВАН