ОХУ-ын сансрын нисэгч Геннадий Падалка дэлхийн тойрог замд 804 хоног ажилласан амжилтаараа Сергей Крикалёвын амжилтыг эвдэж Гиннест бичигдэх боллоо. Тэрбээр өчигдөр буюу энэ сарын 29-нд тойрог замд 804 дэх хоногоо үдсэн бөгөөд томилолтынх нь хугацаа хоёр сар гаруйн дараа дуусна. Үлдсэн хугацааг оролцуулан тооцвол тэрбээр дэлхийн тойрог замд таван удаагийн нислэгээр нийт 880 хоног ажилласан хүн болох юм байна. С.Крикалёвын хувьд 2005 оноос өдгөөг хүртэл зургаан удаагийн нислэгээр дэлхийн тойрог замд нийт 803 хоног ажилласан аж.