Шаргаморьтын амны 2,5 км авто замын шинэчлэлийн хүрээнд Хандгайт-Шаргаморьтын уулзвараас Шаргаморьтын эцсийн буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 29-ний 22 цагаас долоодугаар сарын 03-ны 22 цаг хүртэл бүрэн хааж хучилтын ажил хийх болсныг мэдэгдье. Зам засварын үед түр зам гаргах тул тээврийн хэрэгслүүд түр замаар хөдөлгөөнд оролцох боломжтой юм байна.