Ням гаригийн амралтын өдөр нам гүм хотын гудамжинд дуу эгшиглүүлж, олныг хуруулсан “Ардчиллын өндөрлөг” буюу “ТБД андууд” дэлгүүрийн замын урд талын хэсэг анхаарал татав. Хагас жилийн өмнө ардчиллын дууч С.Цогтсайханд зориулсан хөшөөний нээлт болж, үе үеийн дуучид нэгдэн “Хонхны дуу”-г дуулж байсан бол өчигдөр усан оргилуур болон цогцолборын бусад тохижилтын хэсгийг ашиглалтад орууллаа.
Хүүхдүүд хөгжимт усан оргилуур тойрон гүйлдэж, хөгшид сандалд тухлан албаны хүмүүс тууз хайчилснаар нээлт даруухан болсон. УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилга, Баянгол дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дэмжлэгээр байгуулагдсан эл цогцолбор хотод өнгө нэмж, олны нүдийг баясгаж, усан сүрчгийн тоог нэгээр нэмлээ.
Ж.СЭЛЭНГЭ