-Токиогийн анагаах ухааны их сургуулийн эрдэмтдийн мэдээлснээр нас ахиж буй эмэгтэйчүүд хоёр сарын турш өдөр бүр улаан лоолийн шүүс 400 гр хэрэглэвэл гэнэт сэтгэл түгших, хацар, дух халуу дүүгэх, цусан дахь ашиггүй холестериний хэмжээ өсөх зэрэг цэвэршилтээс үүдэлтэй элдэв гаж нөлөө, шинж тэмдэг буурдаг гэнэ. -Нидерландын Маастрихтын их сургуулийн судлаачид өдөр бүр ямар ч төрлийн хамаагүй самрыг ердөө 10 гр идэж хэвшсэнээр амьсгалын замын болон төв мэдрэлийн системийн элдэв өвчнөөс айхгүй, урт наслах боломжтой гэдгийг сүүлийн 20 гаруй жилийн судалгаагаараа баталсан гэж мэдээлсэн байна. -Олон улсын хэмжээнд хэрэгжүүлдэг Америкийн “Дуу хоолой” төсөл-шоуны продюсер М.Бернетт дэлхийн лидерүүдийн амьдралыг олонд харуулах нэгэн шинэ нэвтрүүлэг сэдэж, түүнийгээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээр эхлүүлэх санал тавьжээ -Америк, Европын сэтгэл судлаач, мэргэжилтнүүд тус хоёр тивийн иргэдийн дунд явуулсан судалгааныхаа дүнг танилцуулж, хүмүүс өөрийн гадаад төрхийг зөв тодорхойлж, гоо сайхан байдлаа үнэлж чаддаггүй гэж мэдээлсэн байна. -Заан үе үе чихээ хөдөлгөх, хошуугаа савчих зэргээр биеийн дулаанаа зохицуулах олон аргатайгаас гадна хэт халуунд толгойгоо сэрүүцүүлэхийн тулд амаа ангайдаг болохыг дэлхийн томоохон 12 хүрээлэнд хийсэн судалгаагаар тогтоолоо гэж Калифорнийн амьтан судлаачид мэдээлэв. -Харвардын их сургуулийн хүнсний мэргэжилтнүүд “Бүхэл үрийн бүтээгдэхүүн бүр эрүүл мэндэд тустай байдаггүй. Зарим нь гэдэс цэвэрлэх ямар ч нөлөөгүй” гэж мэдээлээд ийм дүгнэлтэд хүрэхийн өмнө “Олон үрийн бүтээгдэхүүний дэглэм” төсөл хэрэгжүүлж, оролцогчдыг тодорхой хугацаанд хяналтдаа байлгаснаа онцолжээ. Орос, Хятад улс сансрын дайралтаас хамгаалах өөрийн гэсэн баазтай болохоор хамтран ажиллах болсноо мэдээлсэн байна.