“KFC”-гээр үйлчлүүлсэн Калифорни муж улсын оршин суугч нэгэн залуугийн хоолонд шарсан харх шиг зүйл гарч ирсэн дүрс бичлэг интернэтээр тархаж, шуугиан дэгдээсэн юм.
Тэгвэл уг шарсан хулгана шиг зүйлд ДНК-гийн шинжилгээ хийлгэхийг KFC компани хүсэлт гаргасны дагуу шиншилгээнд оруулахад, хулгана шиг хэлбэртэй тахиа болохыг тогтоосон гэнэ.
“Гэхдээ хоолноос нь шарсан харх гарч ирсэн гэх энэ дуулиант хэргээс “КFC” нэр цэвэр мултарлаа гээд хүний эрүүл мэндэд хохирол учруулсан бүх хэрэгт буруугүй гэсэн үг биш. Шарсан хархнаас хэд дахин илүү шуугиан тарьсан “Double Down Dog” хэмээх хоолтой холбогдсон хэргийн эзэн нь энэ компани гэдгийг санах хэрэгтэй хэмээн ABB агентлаг нийтэлжээ.