Британийн дуучин Сара Брайтман сансарт зорчих бэлтгэл, сургуулилалтдаа ороод нэлээд хэдэн сарын нүүр үзэж буй. Тэрбээр дөн өвлөөр Сибирийн тайгад хонох зэргээр хатуу хүтүүг ажрахгүй давж, сансарт хүргэх “Союз” хөлгийнхөнтэйгээ ойлголцож, нэвтрэлцэхийн тулд орос хэл шамдан сурч байгаа талаар бид мэдээлж байсан. Тэгвэл ирэх есдүгээр сард алдарт дуучин бүсгүйтэй хамт сансарт нисэх Оросын С.Прокопьев, Японы бизнесмен Сатоси Такамацү нарыг удирдан ахлах багийн ахлагчаар Казахстаны Айдын Аимбетов томилогджээ. С.Брайтманы мөрөөдөл биелбэл сансарт аялсан хоёр дахь эмэгтэй жуулчин болох юм. 2009 онд “Нарны цирк”-ийг үндэслэгч, хатагтай Ги Лалиберт огторгуйд 11 хоног аялаад иржээ.