Италийн тогооч нар дэлхийн хамгийн урт пиццаг хийжээ. Тэд 1500 гаруй метр урт пицца хийсэн байна.
Тус улсын өнцөг булан бүрээс ирсэн, пицца хийгч 80 хүн Миланд болж буй дэлхийн үзэсгэлэн худалдааны үеэр уг пиццаг хийхэд 18 цаг зарцуулжээ.
Энэ пиццаг хийхэд тус бүр хоёр тонн гурил, улаан лоолийн соус болон 1.5 тонн моцарелла /бяслаг/ орсон байна.
Тогооч нар зуурсан гурилаа сунгаж тавьсныхаа дараа улаан лоолийн соус болон бяслагаар чимэглэжээ. Дараа нь тэд үүнийг тусгай хөдөлгөөнт зуухнуудад жигнэсэн аж.
Бэлэн болсон пицца нь Испанид тогтоож байсан дэлхийн өмнөх дээд амжилтаас 450 гаруй метрээр урт буюу 1595,45 метр урт байжээ.
Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг “Гиннесийн ном”-ын албаны хүмүүс уг пиццаг дэлхийн хамгийн урт пиццагаар тодорхойлон гэрчилжээ.
Пиццаг дараа нь 35 мянган зүсэм хувааж, үзэсгэлэн худалдааг сонирхогчдод өгсөн аж.