БОНХАЖ-ын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо хамтран үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатар” үзэсгэлэнг Мишээл экспод анх удаа зохион байгуулж байна.
Дотоодын аялагч амрагч нарт зориулсан хэсгээс Монгол орны 21 аймгийн түүх дурсгалт газрын танилцуулга, амралт рашаан сувилалын газруудын үнэ, байршил, хуваарь үйлчилгээний талаарх мэдээлэл танилцуулгыг авах боломжтой.
Түүнчлэн гадаад улсруу аялагчдын Ази, Америк тив, Хөрш орнууд гэсэн дэд хэсгүүдэд хилийн чанадад аялах хөтөлбөр, аяллын зөвлөгөө мэдээлэл өгч байгаа юм байна.
Туршлагатай аялагчид аяллын бэлтгэл хангах, гэрэл зураг авах, байгальд ээлтэй аялах зэрэг 20 гаруй сэдвээр сонирхолтой танилцуулгууд гаргасан аж.