“Аpple” компанийн Apple Music дээр Тэйлор Свифтийн шинэ дуу болон, сүүлчийн цомог тавигдахгүй байгаа талаар нийгмийн сүлжээн дахь өөрийн хуудсанд мэдээлжээ.
Дуучин бүсгүй хэлэхдээ: “Apple Music эхний гурван сарын хугацаанд үйлчилгээгээ үнэгүй санал болгодог. Гэтэл тэд дууны зохиогчид, продюссерүүд, дуучдад мөнгө төлөхгүй. Энэ нь намайг гайхашруулж байна. “Apple” компаниас бидэнд Iphone өгөөч гэж хүсэхгүй. Тийм учраас дуу, хөгжмийг ямар нэгэн төлбөргүйгээр ашиглахаа зогсоо” хэмээн бичжээ.
Харин ийнхүү бичсэнээс нь болж “Apple” компани түүний уран бүтээлийг шинэчилхээ больсон бололтой