Ердөө дөрвөн жилийн өмнө П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын сонгодог урлагийн XIV уралдаанд Монголын баритон Э.Амартүвшин хоёрдугаар байр эзэлснээс гадна “Үзэгчдийн таашаалд нийцсэн дуучин”-аар тодорч байлаа. Дараа жил нь олон улсад нэр хүндтэй тайзан дээр алдарт П.Доминго түүнд “Э.Амартүвшин, таны өмнө дэлхий нээлттэй байна” гэж хэлснийг уншигчид маань санаж буй за. Тийм ээ, тэрбээр дэлхийд хэдийнэ танигдсан мундаг дуучин болжээ. Дэлхийн хэвлэлүүдэд сүүлийн үед BBC àãåíòëàãийн “Cardiff singer of the World” буюу “Дэлхийн дуучин” óðàëäààíы талаар мэдээлж, Монгол Улсаас Энхбатын Амартүвшин оролцож байгааг онцолж байсан нь тэрбээр аль түвшний дуучин болохыг баталсан хэрэг юм. 32 дахь удаагийн “Cardiff singer of the World”-д тэрбээр 54 îðíû 350-иад дуулаачтай өрсөлдөж, шилдэг тавд үлдсэн. Өнгөрсөн шөнө Монголын цагаар 03.30-д ýöñèéí øàëãàðóóëàëòàä тунаж үлдсэн Монгол /баритон/, Украин /тенор/, Америк болон Беларусь /сопрано/, БНСУ /басс/ гэсэн таван орны дуулаачаас хэн нь “Дэлхийн дуучин” болохыг тодруулах уралдаан болсон. Хэдийгээр тенор, баритон, басс, сопрано гэсэн өөр өөрийн өвөрмөц хоолойтой, эрэгтэй эмэгтэй таван дуучин байсан ч тэдний нэг нь ялагч юм. Тэр хүн хэн байх нь хамаагүй, босго өндөртэй шалгаруулалтаас өөрийн хоолойн төрөлд тунаж чадсан тэд бүгд ялагч билээ. Үүнээс гадна “Үзэгчдийн таашаалд нийцсэн дуучин ч өнгөрөгч шөнө тодорсон байгаа.
Дашрамд дуулгахад, “Cardiff singer of the World” уралдааныг Их Британийн Уэльсийн нийслэл Кардиффид хоёр жил тутамд зохион байгуулдаг бөгөөд тухайн газрынхаа нэрээр алдаршсан арга хэмжээ юм. Зүйрлэвэл Канн, Венецийн наадам гэдэгтэй утга нэг. Тиймээс эл уралдааныг мэргэжилтнүүд “Кардиффийн хоолой” ч гэж нэрлэдэг юм байна.