12 орд тус бүрт баримталж явах ёстой мөн чанар, үүрэг байдаг аж. Үүнийг ухамсарлаж чадсан хүн бэрхшээлд өртөх нь бага хаьцангуй амар амьдарч чаддаг гэж зурхайчид үздэг юм байна.
Хонь: Тэд өөрийгөө хамгийн сайн илэрхийлж чаддаг
Баримтлах ёстой зарчим нь:
- Ертөнцийг би өөрөөсөө эхэлж өөрчилнө
- Би бол өөрийн гэсэн бололтой беэ даасан хүн
- Өнөөдрөөс би өөрөө өөртөө эзэн нь байх болно
- Би бусад бүх хүмүсийг хойноосоо дагуулж чадна
- Зүрх сэтгэлийнхээ эхний дуудлагаар л ажиллаж эхэлнэ. Дараа нь хэмээн хойш тавихгүй.
Үхэр:Сэтгэл хөдлөл, хүч чадлын бэлэгдэл
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
-Өөрт хамгийн тохиромжтой ажлыг зөн совингийнхоо дагуу олж чаддаг. Материаллаг зүйлд илүү дурлах хэрэггүй. Зугаа цэнгэл баян амьдрал мөрөөдөж зүгээр сууж хэрхэвч болохгүй.
-Амьдралынхаа долоо дахь жил болгонд сэтгэл санаагаа ариусган эд мөнгөнд шунахгүй байх нь танд тустай. Учир нь энэ үед үхрүүдийн биеийн эрчим хүч шинэчлэгдэн цэнэглэгддэг.
-Оюуны хөдөлмөр гэхээсээ илүү биеийн хүчний ажилд та гаргуун.
-Үргэлж нэгт байх албагүй. Хааяа ч гэсэн хүч чадлаа хэмнэ.
- Таны гоо үзэсгэлэн ертөнцийг аварна.
Хамтатгах: Мэдээлэл солилцоо, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг
Баримтлах ёстой зарчим:
-Тэнгэр газар шиг хүмүүүсийг та л холбож чадна.
-Хэнийч талд орохгүй мэдээлэл дамжуулж буй чинь олон хүний хүрээлэл үүсгэж чадна
- Та үргэлж азтай байдаг учраас эрсдэлд өртөх нь бага. Тиймээс санаачилсан бүхнээ хэрэгжүүл. Нэг л өдөр амжилтад хүрсэн байх болно.
-Нэгэнт нөхөрлөсөн бол хэний ч итгэлийг алдах хэрэггүй. Найз нөхөртөө үнэнч бус байх нь өөрөө өөрөөсөө урваж байгаа хэрэг. Үүнээс болоод бие махбодын бодисын солилцоо хямардаг төдийгүй хорвоо ертөнцтэй харьцах харьцаа ч замарна.
Мэлхий: Гэр бүл, эх орон, төрөл садантай холбоотой харьцааны бэлгэдэл болдог
-Ганцаараа биш л бол бусад хүмүүсийн дунд гэр бүлийнхэнтэйгээ байгаа мэт бай.
-Эцэг эх хоёроо дээдэл. Чамайг төрүүлж өсгөсөн хүнийг үзэн ядах нь амьдралын модыг огтлох лугаа адил чиний үндэс суурийг сулруулан сэтгэл санааны хоосролд хүргэнэ.
- Зүрх сэтгэл амгалан байх нь хаана ч гэсэн гэр оронтой байх боломж олгоно.
- Хаа сайгүй амьдар. Мэлхий хаана ч зохицон амьдрах чадвартай
Арслан: Цог золбоо, бүтээлч сэтгэлгээний бэлгэдэл
- Хийсэн бол дуусгах ёстойг үргэлж сана
- Уран бүтээл гэдэг нь шинэлэг шийдлийг хайх арга мөн агаад хаана ч, хэзээ ч хэрэг болдог.
- Уран бүтээл хайр хоёр зүрх сэтгэлийг хатуужуулна.
- Уран бүтээлд тэмүүлдэггүй ч бусдад ч хайрлагдахгүй, өөрөө ч хайрлаж чадахгүй.
- Өгөөмөр зан гэдэг бол өөрийгөө удирдах чадвар, зүрх сэтгэлийн мэргэн ухаан.
- Нар гэдэг бол хамгийн сайн эмч, харин нарны гэрлээр өөрийгөө эмчилнэ гэдэг нь төгс төгөлдөрт тэмүүлэн амьдрахыг хэлж буй.
Охин: Бусдын төлөө амьдрах мөн чанарын бэлгэдэл
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Оюун ухаан бол таны бодгалийн үндсэн хэсэг гэж битгий бод. Оюун ухаанаараа өөрийгөө болон хорвоо ертөнцийг ойлгоно гэдэг юуг ч ойлгохгүй байхыг хэлнэ.
- Рационал, логик сэтгэлгээ нь оюунлаг хөгжлийн дайснууд юм.
- Бүх юм бодлоос эхэлдэг.
- Бодол санаагаа ариусгавал амьдралын эзэн болох төдийгүй мөрөөдлөөрөө, бодлоороо ирээдүйгээ загварчлах болно.
- Хүн болгон өөрийнхөө төлөө амьдрахдаа бусдад үйлчилдэг.
- Буруу алхмаа уучлан мартваас ул мөрийг нь салхи үлээн арилгана.
Жинлүүр: Хослон амьдрах мөн чанарын бэлгэдэл
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Өөрийгөө бусдын нүдээр харвал түүнийг таньж мэдэж чадна.
- Өөртөө байхгүй чанарыг бусдаас нөхөн авч бай
- Алтан дунжийг хайна гэдэг нь ямар ч нөхцөл байдалд тайван байхыг хэлнэ.
- Ямар ч ажлыг дуусгаж бай.
- Зорилгодоо хүрэх замд маань нэг ч алдаа байх ёсгүй
Хилэнц: Хүний хамгийн нууцлаг мэдээллийн бэлгэдэл
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Ил тод юм болгонд нууц бас буй.
- Жижиг нууцад хүрснээр сэтгэл бүү хана, тэгвэл илүү том нууцыг олж мэднэ.
- Оюуны өөрчлөлт хувьсал нь ертөнцийн нууцад хүрэх зам мөр мөн.
- Элдэв шунал тачаалыг март, учир нь тэр оюуны хувьсал хөгжлийн эсрэг зам юм.
- Бохир буртагтай усыг бус, цэвэр ариун цэцэн ухааныг цугпуулж сур.
- Өөрийгөө хэзээ ч битгий буруутга, өөрийгөө болон бусдыг муугаар бүү бод, бүү шүүмжил, тэгвэл нүгэл болгон чинь арилна.
- Өс хонзонг бүү өвөрлө, тэгж чадвал нүдний чинь гал асч, харагдахгүй болгоныг ч олж үзнэ.
Нум: Сурах, заах арга чадварын бэлэгдэл болдог
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Оюун ухааны хөдөлгөөнт чанар бол шавийн үнэн чанар мөн.
- Шинжлэх ухаануудыг нэгтгэх нь ухамсрыг тэлж өгнө.
- Хүн дэлхийг бүтэн тойрсон цагтаа бүрмөсөн орхиж явна.
- Чи дүгнэлт болгоныхоо дараа гурван цэг тавьж бай.
- Чиний амнаас зөвхөн ерөөлийн үг гарч байг, тэгвэл чиний хэлснээр бүх юм болох агаад Бурханы хилэн ч чамайг тойрч өнгөрнө.
Матар: Өөрийгөө хазаарлах, хянах нь мөн чанарын илэрхийлэл болдог
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Хуулийг дага
- Хэрвээ чи хүслээ хязгаарлаж чадахгүй бол хориотой зүйлийн тухай
бодохоо боль. Тэгсэн цагт амьдралын зорилгыг чи ойлгоно.
- Хүсэл тачаалаа хазаарлах нь урт наслахад хүргэнэ.
- Тайван биеэ хянаж байх нь төлөвлөгө тань гэнэт өөрчлөгдөхөөс аварна.
- Гучин жил тутам чиний амар тайван, хатуу чанга байдлыг шалгуурт оруулдаг.
- Шийдвэрийг өөртөө л гаргаж бай.
- Муухайн зан бус, харин хичээл зүтгэл л таныг амжилтанд хөтөлнө.
- Эр зориг бол чиний амьдралын зам заагч мөн.
Хумх: Шинийг сэдэх, сэтгэх мөн чанарын мэдээллийн бэлгэдэл болдог
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Хорвоо ертөнцөд бүх юм хатуу журамтай, замбараатай байдаг.
- Аливаа үзэгдлийн зүй тогтлыг олох чадвар нь Бурханыг ойлгох боломжийг олгоно.
- Уламжлалыг мартвал шинэчлэгч болно
- Ямар ч хүнийг ойлгож болно
- Бүх өнгө хоорондоо нийцдэг.
Загас: Дээрх бүх мөн чанарыг базан агуулж байдгаас гадна хэрхэн хэрэгжуүлэхийг мэддэг.
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Өдөр болгон өөрийгөө сайн тал руу нь өөрчилж, өдөр болгон өөрөөсөө шинэ зүйлийг хайж ол
- Чамаар дамжуулан хүсэл зоригоо илэрхийлэхэд нь Бурханд саад бүү хий.
- Аливаа ажил хэргийг хийж эхлэх, амьдралд бодитоор бий болгох цаг үеийг мэдрэх нь чухал.
- Хүн болгоны сүнсийг хайрлаж, үзэгдэл болгоны далд шалтгааныг харж сур
- Өдөр болгон өгөгдөх дохио, тэмдгийг хүлээн авч, ойлгож сур.
Эх сурвалж: Horoscope.com