Их Монгол Улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын Хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын урлагийн тоглолтыг найруулах уран бүтээлчид тодорчээ.
Наадмын урлаг, ёслолын ажиллагааг удирдан зохион байгуулах үүргийг Наадмын соёл урлагийн салбар хорооны ерөнхий продюссер, “Номадс” компанийн ерөнхий захирал М.Есөнмөнх хариуцан ажиллаж байна. Харин үндэсний их баяр наадмын урлагийн тоглолтын найруулагчаар Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын найруулагч Ч.Ганхуяг, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын найруулагч Н.Болд нар ажиллахаар болжээ. Энэ жилийн наадмын урлагийн тоглолт өмнөх жилүүдийн адил өөрийн онцлогтой төдийгүй шинэ, содон, өвөрмөц шийдлүүдээр наадамчин олондоо бэлэг барих гэж байгаа талаар наадмын өдрийг хүртэл таашгүй гэдэг нь тодорхой юм.