Үгийн сүлжээ бөглөж суухдаа хариултуудыг нийлүүлэн унштал нь зөвхөн танд хандсан өгүүлбэр болж хувирвал ямар вэ. Догь биш гэж үү. Тэр тусмаа тэр нь “Надтай гэрлээч” гэсэн санал байвал гайхамшигтай.
Британийн хуульч Мэтью Дик яг ийм өвөрмөц содон, сонирхолтой гэрлэх санал тавьж найз бүсгүйдээ гэнэтийн бэлэг барьжээ. Тэрбээр “The Times” сонины арын нүүрэнд өдөр бүр хэвлэгддэг үгийн сүлжээний зургадугаар сарын 17-ны дугаарыг зөвхөн найз бүсгүйдээ зориулан нийтлүүлжээ.
Үгийн сүлжээний эхний асуулт “Уэлсийн санаанаас гардаггүй сайхан бүсгүй”. Хариулт нь Дэлит буюу Мэтью Дикийн найз бүсгүйн нэр аж. Харин дараагийн асуулт нь “Надтай гэрлээч” гэж хэлэх нь бүдүүлэг”. Эл асуултын хариу нь “Надтай гэрлээч”. Гэнэтийн эл бэлэгт бүсгүй цочирдож 30 секунд юу ч дуугараагүй гэнэ. Харин бүсгүй “Би олон арван гэрлэх саналын түүхийг сонсож байсан ч энэ хамгийн шилдэг нь. Онцгой бөгөөд ухаалаг шийдэл болсон” гэжээ.