АНУ-ын 10 долларын дэвсгэрт дээрх Александр Хамилтоны зургийн оронд эмэгтэй хүний зураг оруулах түүхэн шийдвэрийг тус улсын Сангийн яам гаргажээ.
Сангийн сайд Жак Лью пүрэв гарагт мэдэгдэл хийнэ гэж АНУ-ын Энх тайвны хүрээлэнгийн ерөнхийлөгч Нэнси Линдборг твиттер хуудсаараа жиргэсэн байна.
АНУ-ын 10 долларын дэвсгэрт дээр яг хэний зургийг тавих тухай мэдээлэл байхгүй байгаа хэдий ч тус улсын Сангийн яамны харьяа Сийлбэр, хэвлэлийн товчоо дэвсгэртийг 2020 оноос эхлэн хэвлэж магадгүй байна.
АНУ-ын хүн амын төлөөлөл болсон хүмүүсийн хөргийг улсынхаа мөнгөн дэвсгэртэд нэмж гарган, 20 долларын дэвсгэртийн загварыг шинэчлэх шахалтыг Засгийн газарт үзүүлсэнтэй холбоотойгоор Сангийн яам уг шийдвэрийг гаргажээ.
Одоогийн 10 долларын дэвсгэрт дээрх Александр Хамилтон нь АНУ-ын Сангийн анхны сайд байжээ.
эх сурвалж: ВВС