Олон тэрбум хүн өндөр хурдны интернэтээр хангагдах боломжтой болох 900 хиймэл дагуулыг “OneWeb Ltd” хувийн компанид зориулж, зохион бүтээхээр төлөвлөж буйгаа Европын агаарын хөлөг үйлдвэрлэгч “Airbus” концерны төлөөлөгчид мэдээллээ. Хиймэл дагуулуудыг 2018 оны эхээр хөөргөж эхлэх аж.
“OneWeb” хиймэл дагуулуудыг олон тоогоор үйлдвэрлэх бөгөөд тус бүр нь 150 кг-аас доош жинтэй байна. Сүлжээний бүх системийг тойрог замд гаргасны дараа дэлхий даяар хөдөө аж ахуйн бүс нутгуудад нэг секундэд 10 терабитийн хурдаар мэдээлэл дамжуулах боломжтой болох ажээ. Төслийн нийт өртөг 1.5-2 тэрбум доллароор үнэлэгдэж байна гэж уг төслийг санаачлагч болон удирдагч Грег Уайлер хэлсэн байна.
Эхний хэсэг болох 10 хиймэл дагуулыг Францын Тулуза хотод бүтээнэ. Дараа нь АНУ-д угсрах ажээ.