ХБНГУ-ын Доод Саксоны Ольденбург хотод зохион байгуулсан “German holstein show” мал аж ахуйн уралдаанд Леди Гага нэртэй үнээ хамгийн сайхан амьтнаар тодорсон байна. Өнгөрсөн долоо хоногт болсон уг арга хэмжээнд тус улсын өнцөг булан бүрээс фермерүүд 200 үнээгээ оролцуулж, насны гурван ангиллаар өрсөлдүүлсэн юм байна. Ингээд өөрийн ангилалд тэргүүлсэн гурваас шилдгийг шалгаруулахад “Леди Гага” Үнэмлэхүй аваргын титмийн эзэн болжээ. Фермер Хенрик Вилле “Би энэ үнээг хоёр жилийн өмнө худалдаж авсан. Өмнөх эзэн нь яагаад Леди Гага гэж нэрлэснийг асуугаагүй юм байна. Ямартай ч сайхан амьтан минь өмнө нь хэд хэдэн уралдаанд муугүй амжилт үзүүлж байсан алдартай шү” гэж үнээгээ магтжээ. Германы мал аж ахуй эрхлэгчдийн дунд хоёр жил тутамд явуулдаг эл уралдаанд зөвхөн тарлан бүр тодруулбал голштин үүлдрийн үнээнүүдийг “сойдог” журамтай ажээ.