Америкийн Флорида мужийн Окала хотын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ийм нэгэн сонирхолтой үйл явдал болсныг гэрчлэх гэрэл зургийг Ричард Жонс твиттер хуудсандаа тавьжээ. Түүний мэдээлснээр хүү нь матар хөлөглөөд ус гаталж буй илбэнхийн зургийг дурандаа буулгасан гэнэ. Болсон үйл явдлыг товчхон дурдахад, хөөрхий илбэнх аймшиггүйдээ матрын нуруун дээр гараагүй аж. Түүний хөл хальтраад голын усанд унах мөчид тэр хавьд матар явж таарсан нь илбэнхийг ийнхүү “баатар” болгосон байна. Хамгийн гайхалтай нь өөрийг нь сундалсан “зоригт” мэрэгчийг матар “ах” шоглолгүй эрэгт хүргэж өгсөн аж. Дашрамд сануулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сард Лондоны Хорнчёрч цэцэрлэгт хүрээлэнд дээрхтэй төстэй үйл явдал болсон талаар бид мэдээлж байсан. Тэр үед үен тоншуулын өндгийг хулгайлах гэж байгаад баригджээ. Хулгайчтай ана мана үзэлцэж байтал нөгөөх нь санамсаргүй нуруун дээр нь гарахад айсан эх тоншуул түүний аваад нисэж буй зураг цахим ертөнцөд олон хүний сонирхлыг татаж, олон оноо цуглуулсан юм.