Монгол, Солонгосын залуу уран бүтээлчдийн харилцааны гүүр болж солилцоогоор уран бүтээл хийх боломж олгодог “Гранд арт” үзэсгэлэн долоо дахь удаагаа болох гэж байна. Монголын урчуудын эвлэл, Монголын уран зургийн галерей, МУЭХ-ны дэргэдэх залуу уран бүтээлчдийн нэгдэл, Солонгосын Тэжон хот дахь Олон улсын соёл урлагийн харилцааны төв хамтран зохион байгуулдаг эл үзэсгэлэнд одоогийн байдлаар 120 бүтээлээ оролцуулахаар зураач нар бүртгүүлжээ. Энэ үзэсгэлэн болон уралдааны гран при шагналыг 1000 ам.доллар дагалдахаас гадна гурван сар солонгост солилцооны хөтөлбөрт хамрагдах эрх олгох юм. Харин тэргүүн байрын шагнал хүртсэн дөрвөн зураач 800 ам.доллар, тусгай шагналтнууд 500 ам.доллар хүртэнэ. Мөн Кимчин Жуны нэрэмжит шагналыг нэг зураачид олгохоор төлөвлөж, 1000 ам.доллар амлажээ.
Өнгөрсөн жилийн ялагч Э.Лхагвадорж өдгөө Солонгост бүтээлээ хийж, хөтөлбөрт хамрагдаж буй.
Шилдэг залуу зураачдын бүтээлийг дэлгэх “Гранд арт 2015” үзэсгэлэн энэ сарын 24-30-нд Уран зургийн галерейд гарах юм.