Монгол Улсад авто тээврийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн нэрэмжит Автомашины бартаат замын залуучуудын улсын аварга шалгаруулах "Мастер кросс-2015" уралдаан өнгөрөгч амралтын өдөр боллоо. Монголын Авто тээвэрчдийн нэгдсэн холбоо, Монголын автомашин, мотоциклийн спортын холбоо хамтран зохион байгуулсан энэхүү уралдаанд 47 тамирчин оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа сорив.
Уранлдааныг “Акума” компанийн тамирчин Ж.Саруултөгс хошуучилсан бол н.Наранбаатар, Р.Мөнхтогтох нарын уралдаанчид удаахь байрт, Д.Золзаяа тусгай байрт шалгарлаа. Уралдааныг зохион байгуулахад “Зэлтэрийн зам”, “Нью жуулчин”, “Монгол аялал”, “Кар турист” зэрэг эр зоригийн спортод ээлтэй компаниуд ивээн тэтгэгчээр оролцсон байна.