Энэ сарын 13-нд Хятадын Шанхай хотноо Олон улсын кино наадам эхэлсэн. Ази тивдээ томоохонд тооцогдох тус наадам энэ жил 18 дахь удаагаа болж буй. Шанхайн наадам энэ удаа бүтээлээсээ илүү эргэн тойрон дахь шуугианаараа олны анхаарал татаж эхэллээ.
Корона вирусийн халдвар дэгдэж, арав гаруй хүн нас барсан Өмнөд Солонгос улсаас уригдсан жүжигчин, найруулагч нарт зохион байгуулагчид “Наадамд оролцож байгаа зочдын эрүүл мэнд, аюулгүй байдлын тусын тулд та бүхэн Шанхайн наадамд ирэхгүй байхыг хүсэж байна” гэсэн захиа илгээсэн нь Өмнөд Солонгост ихээхэн шуугиан тарьж байна.
Зохион байгуулагчдын зүгээс ийм захиа илгээснээ хүлээн зөвшөөрч, хүлцэл өчсөн ч одоогийн байдлаар Су Жи Соб, Жан Дон Ган нарын од Шанхай явахаа болиод байгаа бөгөөд цаашдаа Хятадад Өмнөд Солонгос кино гаргахаа больж ч магадгүй байдалд хүрчээ. Энэ сарын 21 хүртэл үргэлжлэх Шанхайн олон улсын кино наадамд Өмнөд Солонгосын 22 кино оролцож байгаа юм.
М.СУГАР-ЭРДЭНЭ