-Орой болоход хүний тархины хэмжээ багасдаг болохыг тогтоосон талаараа Канадын эрдэмтэд мэдээлжээ. Тэд хэдэн зуун хүний тархины зургийг 24 цагийн хугацаанд тодорхой цагуудад томографаар авчээ. Тэгээд 10.000 зургийг харьцуулж, судалсны эцэст ийм дүгнэлтэд хүрсэн аж.
--Дэлхийн хүн амын дөнгөж 4.3 хувь нь эрүүл гэж ДЭМБ-ын шинжээчид дүгнэжээ. Бусад нь буюу бөмбөрцгийн хүн амын дийлэнх нь ямар нэгэн өвчтэй. Тэр бүү хэл нэг хүн дор хаяж 3-5 төрлийн суурь өвчтэй гэнэ. Тэр дундаас хамгийн өргөн тархсан өвчин нь ууц нуруу, умайн хүзүүний үрэвсэл, цус багадалт, мөн сэтгэл гутрал гэж шинжээчид дурджээ.
-Цэнхэр, ногоон бол олон орны хүмүүсийн дуртай өнгө гэдгийг Герман, Америк, Британи, Хятад, Австрали, Хонконг, Тайланд, Малайз, Сингапур, Индонезид хийсэн судалгаа харуулжээ. Дээрх орны эрдэмтдийн мэдээлснээр герман, индонез, сингапур, британичууд улаан өнгөнд дуртай бол хонконг, малайз, австрали хүмүүс нил ягааныг илүү таашаадаг гэжээ.
--Линдси Лохан Москвагийн нэгэн зоогийн газарт тамхи татаж байгаад хөөгджээ. Хоолны танхимд тамхилах нь хориотойг сануулахад тэрбээр уг нь гадаа гарсан аж. Гэтэл түүний улаан фэнүүд гарын үсгийг нь гуйж, тайван байлгаагүй учраас дотогш орж, тамхиа асаажээ. Тэгээд л хөөгдссөн хэрэг.
--Инээдтэй, элдэвтэй, бас тэнэг гэмээр зүйл сэддэгээрээ англичуудаас дутахгүй япончууд янзын хүмүүс шүү. Тэд энэ удаа лонх, хуванцар саванд зориулан дотоож хийжээ.
--Удаан хугацааны нойргүйдлийн улмаас хүний тархинд бета амилоид хэмээх уураг хуримтлагддаг бөгөөд энэ нь ой санамжийг бага багаар “идсээр” Альцгеймер өвчтэй болох магадлал өндөр гэж Калифорнийн эмч нар мэдээлжээ.