Сургууль, цэцэрлэг амарсан энэ үед оюутнуудыг смарт картаар нийтийн тээврээр зорчуулахгүй байна гэх гомдол Монголын оюутны холбоонд олноор ирэх болжээ.
Нийтийн тээврийн зарим кондуктор оюутнуудыг смарт картаар зорчих хугацаа энэ сарын 1-нээр дуусгавар болж байгаа хэмээж буй аж. Оюутны смарт картаар энэ сарыг дуустал ажлын өдрүүдэд чиглэл, цаг харгалзахгүй үйлчилнэ. Хэрвээ нийтийн тээврээр зорчихтой холбоотой асуудал үүссэн бол нийслэлийн Тээврийн газрын шуурхай утас 326352 дугаарт зөрчлийг мэдэгдэх боломжтой юм байна.