“Твиттер”-ийн гүйцэтгэх захирал Дик Кистоло огцорно.
“Твиттер”-ийн гүйцэтгэх захирал Дик Кистоло огцорно.
140 тэмдэгтэд багтаан богино мессэжээр үзэл бодлоо илэрхийлэх боломжийг хэрэглэгчдэдээ олгодог онлайн нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлдэг тус компани энэ тухай мэдэгдлээ.
Дараагийн захирлыг сонгох хүртэл тус компанийг хамтран үүсгэн байгуулагч Жек Дорси ирэх долдугаар сарын 1-нээс захирлын үүрэг гүйцэтгэх ажээ.
Дик Кистолод “Твиттер” хэрэглэгчдийн өсөлтөд сэтгэл хангалуун бус байгаа хөрөнгө оруулагчид шахалт үзүүлсээр байсан юм.
“Би “Твиттер”-ийн хамт олноороо маш их бахархдаг” гэж Дик Кистоло хэлжээ.
Түүнийг залгамжлагчийг сонгох хороог компанийн удирдах зөвлөл байгуулсан гэж “Твиттер” мэдэгдсэн юм.
Уг мэдэгдэл гарсны дараа тус компанийн хувьцаа АНУ-ын зах зээлд долоо гаруй хувиар өсчээ.