Бельгид нэгэн эмэгтэй хөлдөөсөн өндгөвчний эсийн ачаар хүүхэд төрүүлжээ. Дэлгэрүүлбэл, Конго улсын иргэн таван настайдаа хадуур эсийн цус багадалттай болжээ. Түүнд чөмөг шилжүүлэн суулгах болоход үрэвслийг нь дарах зорилгоор химийн эмчилгээ хийсэн байна. Энэнь өндгөвчинд сөрөг нөлөөтэй тул 13 настайд нь өндгөвчийг нь авч хөлдөөсөн гэнэ. Олон жилийн дараа уг эмэгтэй хүүхэдтэй болохыг хүсэхэд өндгөвчнийх нь дөрвөн хэсгийг хайлуулж биед нь ургуулсан байна. Удалгүй түүний сарын тэмдэг ирж, таван сарын дараа бие давхар болжээ. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хүү төрүүлсэн ч энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг саяхан “Хүний нөхөн үржихүй” сэтгүүлд нийтэлснээр олонд ил болсон аж. “Хүнд өвчнөөс болж өндгөвчнийх нь үйл ажиллагаа доголдсон залуу бүсгүйчүүдэд итгэл найдвар төрүүлж байна. Гэхдээ ийм арга хэрэглэхэд эрүүл өндгөвчийг гэмтээх эсвэл хорт эс нутагшуулах зэрэг эрсдэл дагадаг. Манай эмнэлэгт оон мянган эмэгтэй өндгөвчөө хөлдөөлгөсний 20 хувь нь хүүхэд” хэмээн бүсгүйд аз жаргал бэлэглэсэн эмч Изабель Демеестере сэтгүүлчдэд ярьсан байна.